Wednesday, January 17, 2007

Япончууд ч зорилго тавих гэдгийг харин ч нэг үзүүлдэг үндэстэн дээ. Хэрэв нэг зорилго тавьсан бол түүндээ хүрэх гээд л үзчихнэ. Хэлж ярьсандаа хариуцлагатай байдаг гэдгээрээ Английн жэнтэлмэнээс дутна гэж үгүй.
Тэгсэн өнөөдөр нэг сонин зорилготой таарлаа. Энэ сайхан буянтай айлын аав нь японы Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамны сайд Норитоши Ишида гуай.
Хэлж ярих нь л ажил нь гэж андуурсан олон улс төрчдийн нүүрийг тахалж төрсөн биеээрээ "эрүүл" нийгмийг байгуулах гэж байгаа түүнийг магтая.
Тайлбар: Зураг дээр түүний бүсэлхүйг хэмжиж байгаа нь. Түүний бүсэлхий эрүүл эрэгтэй хүний бүсэлхий 85 см-аас доош байх ёстой гэсэн хэмжээг 20 см-аар давуулан биелүүлэлттэйгээр 105 см гарсан нь энэ. Тэрбээр үүнийгээ 10 см-аа багасгахаар нийтэд зарлаад байгаа юм.
Friday, January 12, 2007

Салхин сэнс уналаа
2007.1.9
(Япон улс. Аомори аймаг)
Дэлхийд нөхөн сэргээгдэх эрчим хүчний техник технологиороо тэргүүлдэг цөөхөн орны нэг нь яах аргагүй Япон улс мөн билээ. Гэтэл япончуудын эх дэлхийг ирээдүй хойч үедээ эрүүл чигээр нь хүлээлгэн өгөх нэгэн салхин сэнс унасан байх нь олджээ. Энэ сэнс нь Аомори аймгийн Хигашидоори тосгонд байрлах, "Иваяа Салхин Ферм" хэмээх цогцолборд сүндэрлэх 70 гаруй метрийн өндөртөй 25 сүрлэг сэнсний нэг нь билээ.
Уг нь 60 гаруй метр секундын хурдтай салхийг тэсвэрлээд гарах баталгаатай байсан ч, ийнхүү ойролцоох цахилгаан шугамыг дэрлэн унаж хавийн айлуудын цахилгааныг тасалсан байх нь олдож.
Мэдээллийн эхтэй эндээс танилцана уу.
