Wednesday, January 17, 2007

Япончууд ч зорилго тавих гэдгийг харин ч нэг үзүүлдэг үндэстэн дээ. Хэрэв нэг зорилго тавьсан бол түүндээ хүрэх гээд л үзчихнэ. Хэлж ярьсандаа хариуцлагатай байдаг гэдгээрээ Английн жэнтэлмэнээс дутна гэж үгүй.
Тэгсэн өнөөдөр нэг сонин зорилготой таарлаа. Энэ сайхан буянтай айлын аав нь японы Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамны сайд Норитоши Ишида гуай.
Хэлж ярих нь л ажил нь гэж андуурсан олон улс төрчдийн нүүрийг тахалж төрсөн биеээрээ "эрүүл" нийгмийг байгуулах гэж байгаа түүнийг магтая.
Тайлбар: Зураг дээр түүний бүсэлхүйг хэмжиж байгаа нь. Түүний бүсэлхий эрүүл эрэгтэй хүний бүсэлхий 85 см-аас доош байх ёстой гэсэн хэмжээг 20 см-аар давуулан биелүүлэлттэйгээр 105 см гарсан нь энэ. Тэрбээр үүнийгээ 10 см-аа багасгахаар нийтэд зарлаад байгаа юм.
Friday, January 12, 2007

Салхин сэнс уналаа
2007.1.9
(Япон улс. Аомори аймаг)
Дэлхийд нөхөн сэргээгдэх эрчим хүчний техник технологиороо тэргүүлдэг цөөхөн орны нэг нь яах аргагүй Япон улс мөн билээ. Гэтэл япончуудын эх дэлхийг ирээдүй хойч үедээ эрүүл чигээр нь хүлээлгэн өгөх нэгэн салхин сэнс унасан байх нь олджээ. Энэ сэнс нь Аомори аймгийн Хигашидоори тосгонд байрлах, "Иваяа Салхин Ферм" хэмээх цогцолборд сүндэрлэх 70 гаруй метрийн өндөртөй 25 сүрлэг сэнсний нэг нь билээ.
Уг нь 60 гаруй метр секундын хурдтай салхийг тэсвэрлээд гарах баталгаатай байсан ч, ийнхүү ойролцоох цахилгаан шугамыг дэрлэн унаж хавийн айлуудын цахилгааныг тасалсан байх нь олдож.
Мэдээллийн эхтэй эндээс танилцана уу.
Wednesday, November 01, 2006

"Та тавтай морилно уу! "
- working stands for working -
Би эх нутагтаа хариад хэд хоносны дараа нэг өдөр юм авахаар гарлаа. Тэгээд 3,4-ийн дэлгүүрүүдээр хэсэв. Тэгээд худалдааны гудамжны дараалан орших олон дэлгүүрүүдийн нэг нь л байлаа. Хаалга түлхэн ортол өөөдөөс худалдагч бүсгүйчүүл нэгэн зэрэг "Тавтай морилно уу!" гэж хэллээ. Би гэнэт цочиод, балмагдсандаа гялс гарав.
Уг нь японд бол энэ үгийг өдөр болгон сонсоод дассан баймаар. Гэтэл манайд огт хэлдэггүй болохоор тэр газраас би ингэж "үргэсэн" байх. Би л дасан зохицох чадвар, үйлчилгээний соёлын шинэ эринийг хүлээж авах сэтгэл санааны бэлтгэлгүй байсан хэрэг.
Манайд энэ үе одоо эхэлж байгаа ч арай л болоогүй, сайн нэвтрээгүй байна. Бүх дэлгүүрт дээрх шиг худалдан авагчаа угтах заншил хэвшээгүй гэж хэлж болно. Та одоо ч гэсэн гарвал хувийнхаа зүйлээр оролдоод таниар овоо хэд дуудуулж байж, босч ирэх худалдагч танийг "хүлээж" л байгаа. Үүнтэй яг эсрэгээр Японд ажиллана гэдэг хариуцлагатай байна гэсэн үг, энэ нь бас юм "худалдахаар" лангууны ард зогсох худалдагчид ч бас хамаатай. Та энд ажиллахаар ирсэн бол өглөөний 10-н цагаас орой 6-н цаг хүртэл цайны цагаас бусад цагт "яг гозойгоод" зогсож байх ёстой. Нэг ёсондоо энэ цаг бол таны цаг биш "ажил хийж байгаа та"-ны цаг байх юм.
Monday, October 16, 2006
Японд ийм явдал харин нэг гарахгүй юм даа.
Дээгүүрээ бол ямар байдгийг би мэдэхгүй л дээ.
